Зайнаб, Жаннат гэх ихэр охидууд төрөхдөө цээжин бие болон элгээрээ холбоотой төрсөн байна. Эхийн хэвлийд байхад нь эмч нар ихрүүдийг төрүүлэхгүй байхыг зөвлөсөн бөгөөд хэрвээ тэдэнд мэс засал хийвэл саяд нэг удаа аврагдах боломжтой хэмээн хэлжээ. Гэсэн ч эгч дүүс амьд гарч, одоо 16 насныхаа төрсөн өдрийг ирээдүйдээ итгэл дүүрэн тэмдэглэж байна.

36 настай охидуудын ээж Нипа "Бидний өмнө нь туулсан бүх зүйл хар дарсан зүүд шиг санагдаж байна. Тэр үед би энэ өдрийг төсөөлж зүрхлэхгүй байсан ч одоо тэдний эрүүл энх байгааг харахад үнэхээр гайхалтай!" гэжээ.

Охидуудыг зургаан долоо хоногтой байхад, Гриэйт Орманд Гудамж Эмнэлэгт 20-н эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй, дөрвөн цаг хагасын турш анхны эрхтэн салгах мэс заслыг хийжээ. Зайнаб Кембриджийн их сургуульд суралцан, хүүхдийн эмч болж өөрийн болон ихэрийнх нь амийг аварсан эмнэлэгт ажиллахыг хүсч байгаа бол Жаннат Оксфордын их сургуульд суралцан, хуульч болохыг хүсдэг гэнэ. Тэдний аав нь охидуудаараа маш их бахархдаг ба хүсэл мөрөөдөлдөө хүрнэ гэдэгт итгэдэг хэмээн хэлжээ.



Эх сурвалж: www.dailymail.co.uk