Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2019 оны 10 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 9-14 градус дулаан байна.


ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 градус дулаан байна.