Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 12 дугаар сарын эхний 10 хоногт нийт нутгаар цас орж, цасаар шуурах төлөвтэй байна.

Тодруулбал, 12 дугаар сарын 06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд Хөвсгөлийн уулсаар, 08-нд  төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 09-нд нутгийн хойд хэсгээр цас орно.  

Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

Хур тунадасны хувьд Хангайн нуруу, Хөвсгөлийн уулархаг, Хэнтийн нурууны зүүн хэсгээр мөн Дорнод талын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. 

12 дугаар сарын нэгдүгээр 10 хоногийн эхэн болон сүүлээр хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр болон сарын сүүлээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр 10 хоногийн дунд үе болон хоёрдугаар 10 хоногийн эхээр зарим газраар 15-17 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.


12 дугаар сарын цаг агаарын мэдээг ЭНД дарж үзнэ үү.


Эх сурвалж: ОБЕГ