Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 2-7градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 6-11 градус, бусад нутгаар өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.





2019 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 

Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1  градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 27-нд нутгийн төв хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.