Нэгдүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 0-5 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор өдөртөө 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 2-7 градус, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ:  Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 9-11 градус хүйтэн байна.