Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 

2019 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 2-7 градус, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулсаар өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 12-17 градус, бусад нутгаар өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 12-14 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.