Хоёрдугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр өдөртөө 27-32 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор өдөртөө 3-8 градус, бусад нутгаар өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө үүлшиж, нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 4-9 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, бусад нутгаар өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 15-17 градус хүйтэн байна.