Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 04-ний 20 цагаас 01 дүгээр сарын 05-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:




БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 32-37 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 33-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус, өдөртөө бүх нутгаар 14-19 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 31-33 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 06-наас 1 дүгээр сарын 10-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:




Энэ сарын 6-нд зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 9-нд говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 8-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.