Энэ сарын 29,30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн баруун хагаст, 9-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  29-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хугацааны эхээр  нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна