Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн, Үндэсний их баяр наадамд их насны 179 морь хурдалснаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач С.Баярсайханы халиун морь түрүүллээ.

Аман хүзүүнд Завхан аймгийн Завхан мандал сумын уяач Ц.Мөнххуягийн цавьдар морь, 

Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн хээр морь, 

Айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын бор морь, 

Айргийн тавдугаарт Ховд аймгийн Буянт сумын уяач Б.Эрдэнэбаярын загал саарал морь тус тус хурдаллаа.


Дарааллаар нь гэрэл зургаар хүргэж байна.

Түрүү магнай

Аман хүзүү

Айргийн 3, 4, 5

Айргийн таван морины гурав нь Завхан аймгийн уяачдын уяж хуралдуулсан морь байна.