Нийслэлийн 379 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. 

Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон холбогдох албаныхан оролцов.

“Их хотын хямдрал-2018” бизнес фестивальд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ААН, байгууллагын 500 гаруй бизнес эрхлэгчид нэгджээ. Хямдралтай худалдаа өнөөдөр Сүхбаатарын талбайд, энэ сарын 29-нийг хүртэлх бусад өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудад үргэлжлэн явагдана.

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгч компаниуд болон зохион байгуулагч, оролцогч байгууллагууд оролцсон парад, ААН-үүдийн танилцуулга, сурталчилгаа, хямдралтай, сугалаатай худалдаа, урлагийн тоглолтуудыг зохион байгуулах аж.