Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд өнөөдөр автозам, замын байгууламжийг түр хаах тухай тушаал гаргажээ.

Тус тушаалд:

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар- Хэнтий- Сүхбаатар- Дорнод, Улаанбаатар-Говьсүмбэр-Дорноговь, Улаанбаатар-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны 11:00 цаг хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосугай" гэжээ.

ЗТХ-ийн сайдын тушаалыг бүрэн эхээр нь хүргэж байна.