Мьянмар улсын Янгон олон улсын нисэх онгоцны буудал дээр нэгэн зорчигчоос сэргээх үйлчлэл үзүүлдэг их хэмжээний шахмал мансууруулах бодис хураан авсан тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.

Уг зорчигч нь мягмар гарагийн шөнө Малайз руу нисэх гэж байсан ба нийт 13200 ширхэг шахмал мансууруулах бодисыг эмэгтэй гутал болон өргөн алчууранд нууж, үүргэвчинд хийн үүрсэн байсан нь рентген туяагаар шалгах үед илэрсэн байна.

Дээрх этгээдээс гадна мөн Малайз руу мансууруулах бодис тээвэрлэхийг оролдсон хоёр эмэгтэйг баривчилсан байна. Энэхүү хэргийг мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлтэй тэмцэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг