Дөнгөж сая Гаалийн Ерөнхий Газрын ажилтнуудын илрүүлсэн их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид дайчлан баривчилжээ. 

Баривчилгааны үеэр гурван этгээдийг баривчилсан бөгөөд үзлэг шалгалтаар 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх мөс тээвэрлэж явсан нь илэрчээ.