УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ. 

Тэрээр 1981-1987 онд АА-ийн 221, 162-р ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, 1991-2000 онд “Их Өргөө” ХХКомпаний захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан.

УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байсан тэрээр  шилдэг эмэгтэй улс төрчдийн нэг байлаа. 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Ум сайн амгалан болтугай.