ЛОНДОН. /BBC/. Даваа гарагт Их Британийн хатан хаан Элизавета хааны удмын гишүүдтэй Сандрингемийн ордонд уулзаж, Суссексийн гүн, гүнгийн ахайтны цаашид гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэнэ.

Сандрингемийн ордны төлөөлөгчдийн “BBC” сувагт мэдээлснээр, уг уулзалтад хунтайж Харри, Кембрижийн гүн, Уэльсийн хунтайж нар бүгд оролцох бол Меган Маркл Канадаас утсаар холбогдон оролцох төлөвтэй байгаа ажээ. 

Хунтайж Харри, түүний гэргий, Америкийн жүжигчин М.Маркл нар хатан хааны гэр бүлтэй холбоотой үндсэн үүргээс татгалзахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Өнөөдөр болох уулзалт ямар шийдэлд хүрэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. 

"Энэхүү уулзалтаар хос болон хааны гэр бүлийн шинэ харилцааг тодорхойлох "дараагийн алхам"-ын талаар хэлэлцэж магадгүй" гэж хааны гэр бүлийн мэдээллийг сурвалжлагч Жонни Даймонд мэдээлжээ. 


Ханхүү Харри гэргийн хамт хааны гэр бүлийн гишүүний үүргээс татгалзжээ

Эх сурвалж: Монцамэ агентлаг