ЛОНДОН. /TASS/. Их Британи улс хүрээлэн буй орчинд ээлтэй байх үүднээс Элчин сайдын яамдынхаа албаны машинуудыг цахилгаан автомашинаар солихоор болжээ.

Их Британийн Гадаад хэргийн яам ирэх оны дөрөвдүгээр сард Монреаль, Рио-де-Жанейрогоос эхлээд Европийн нийслэл, Абу-Даби, Сидней хүртэл дэлхий даяар нийтдээ 30 дипломат төлөөлөгчийн газартаа “Jaguar I-Pace” загварын цахилгаан машинууд илгээх аж. Тус яам 2022 он гэхэд автопаркийнхаа машинуудын 25 хувийг цахилгаан машин буюу агаар мандалд нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй машинаар солих бөгөөд харин 2030 он гэхэд 100 хувь шинэчлэхээр төлөвлөжээ. 

Үүнээс гадна, дипломат төлөөлөгчийн газрынхаа дээвэр дээр нарны хавтан суурилуулж, хуванцар аяга хэрэглэхээс бүрэн татгалзахаар төлөвлөж байгаа аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг