ЛОНДОН. /Sputnik/. Их Британийн Эссекс гүнлэгт явж байсан ачааны тэрэгнээс олон хүний цогцос олдсон талаарх мэдээлэл цацагдаад удаагүй байгаа энэ үед өөр нэгэн тээврийн хэрэгслээс найман хүн олджээ.

Өнгөрсөн ням гарагт Францын “Parisien” сонины мэдээлснээр, Парисын боомтод явуулсан шалгалтын үеэр Их Британийг зорьж явсан хөргөгчтэй ачааны тэрэгнээс Афганистаны найман иргэн олджээ. Тэдний бие нэлээд хөрсөн байсан бөгөөд Кале хотын эмнэлэгт хүргэсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Эссекс гүнлэгт явж байсан хөргөгчтэй ачааны тэрэгнээс 39 хүний цогцос олдсон бөгөөд тэдний нас барсан шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна. “New York Times” сонины мэдээлснээр, хөргөгчийн автомат тохируулганы улмаас хүмүүс нас барсан байж магадгүй аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг