ЛОНДОН. /AP/. Их Британи хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд хуванцар соруул, шингэн хутгагч, чих цэвэрлэх хөвөн зэрэг бүтээгдэхүүнийг ирэх 2020 оны дөрөвдүгээр сараас хориглохоор болжээ.


Байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Их Британичууд жил тутам 4.7 тэрбум хуванцар соруул, 316 сая шингэн хутгагч, 1.8 тэрбум чих цэвэрлэх хөвөн хэрэглэдэг ажээ.  


Эдгээр бүтээгдэхүүнийг ихэвчлэн хэдхэн минутын хугацаанд ашигладаг боловч байгальд шингэхэд олон зуун жилийн хугацаа шаарддаг юм. Түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь далай тэнгист их хэмжээний бохирдол үүсгэх болсон билээ. 

Ирэх оноос хэрэгжиж эхлэх хоригийн дагуу хуванцар соруулыг эмнэлгийн хэрэгцээнд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг л хэрэглэхийг зөвшөөрөх ажээ. Энэхүү арга хэмжээ нь жил тутам 100 мянга гаруй далайн хөхтөн амьтан, сая гаруй шувууны аминд хүрдэг хуванцарын бохирдлыг бууруулна хэмээн найдаж байна.  Далай тэнгис дэх хуванцар хаягдлын хэмжээ 150 сая тонныг хэдийнэ давсан бөгөөд дорвитой алхмуудыг авч хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг