Лондоны ZSL амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн оцон шувууд "Бахархлын жагсаал"-д нэгдэхээр болжээ. Тус амьтны хүрээлэнгийнхэн ирэх долоо хоногийн баасан гарагт болох ижил хүйстнүүдийн жагсаалыг угтан уг арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Амьтны хүрээлэнгийн ажилтны хэлж буйгаар 6 оцон шувуу уг жагсаалд оролцох гэнэ.

Тэдний нэг бол Ронни, Регги юм. Тэд 2014 оноос хойш ижилсэн амьдарч байгаа бөгөөд орхигдсон өндөг дарж өсгөжээ. Хамтын амьдралдаа тэд бүх ажлаа хуваан хийж ирсэн нь амьтны хүрээлэнгийн ажилчдыг гайхашруулсан байна.

Энэхүү ижил хүйстэн оцон шувуудын жагсаалыг зөвхөн 18-аас дээш насныхан үзүүлэх бөгөөд амьтдын дунд ч хүйсийн өөр чиг баримжаа байдаг талаар мөн тэдний зан араншингийн талаар ч ярьж сонирхуулах аж.