Энэхүү жим гаднаасаа дээд зэрэглэлийн ресторан, орчин цагийн бунхан мэт л харагдана. Энэхүү минималист хэв загварын, чулуун барилга Хятадын Гуандун мужид байдаг.

Хятадын DOMANI фирм Sky Club House нэртэй энэхүү фитнессийн загварыг гаргасан. Дээд зэрэглэлийн энэхүү жимийн цэлгэр цонхоор тойрсон мод, бут бүхий ногоон байгууламж, усан санг харах боломжтой. Гадна талаас нь харахад орчин үеийн сүм дуган мэт сэтгэгдэл төрүүлнэ. 

Таазан дээрх шилэн цонхоор байгалийн гэрэл тусаж, хичээллэгсдэд гадаах үзэмжийг хүргэнэ. Энэ газарт дасгал хөдөлгөөн хийхээс илүү очиж үзүүштэй, галлерей ч гэж болохоор аж. 

Жимийн үүдний хэсгийг шилэн хаалт, усан хээтэй хана, хар төмрөн гэрэл, таазнаас унжсан босоо, хөндлөн хоолой зэргээр чимэглэсэн.