“Luther” киноны од найз охин Сабрина Даурегийн өмнө нэг хөл дээрээ сөхөрч, гарыг нь гуйлаа. Энэхүү баяртай үйл явдал Элбагийн найруулсан анхны кино, “Yardie”-гийн явцыг үзүүлэх буюу скринингийн үеэр болжээ. Хосын хэн нь ч энэ талаар олон нийтэд дэлгээгүй байгаа ч скринингд байсан Дэвид Марсден-Сайну твиттертээ бямба гарагт бичлэг тавьж, ил болсон байна. 


Скрининг гаргадаг өндөр чанартай Rio кинотеатр ч мөн твиттер хуудастаа энэ талаар тавьжээ. Тэнд байсан хүмүүс алга ташиж, баяр хүргэж байсан гэнэ. Их Британи жүжигчин залуу 2017 онд “The Mountain Between Us” киноны зураг авалтад орохоор Канад улсад байх үедээ Сабринатайгаа танилцсан. Тэрбээр “Хайранд умбах тухай кино хийж байхдаа хайранд умбана гэдэг онцгой юм билээ” хэмээн People сэтгүүлийн ерөнхий редактор Жесс Кэглд ярьсан билээ.