Комедиан Б.Идэр-Одын  хөтөлдөг подкастын ээлжит сонирхолтой зочин “Метро Девелопмент” группийн захирал Б.Одсүрэн байлаа. Дөрвөн хүүхдийн аав тэрбээр ярилцлагынхаа эхэнд охин нь багадаа өөрийг нь ээжийгээ гэж эндүүрдэг байсан тухай хуучилсан юм. Арав гаруй жилийн турш хүүхдийн  хүмүүжил, боловсролын талаарх олон зуун ном, эмхэтгэл, шинжлэх ухааны тайлангууд уншиж судлаж, ном болгон эмхэтгэсэн тэрбээр  “Насан туршдаа суралцахуй” номоо гаргаад байгаа юм.

“Хэрэв хайр дутвал сэтгэцийн асуудалтай болдог. Ертөнцийг сөргөөр хардаг. Ертөнцийг сөргөөр хардаг хүн бол бүх юманд итгэхгүй, ажлын байранд гарахаараа багийн ажиллагаагүй болдог гэх мэт олон сөрөг үр дагавартай” хэмээн ярьсан юм.


Бэнжамин Сфөк гэж мундаг эрдэмтэн ирээдүйг өөрчилье гэвэл хүүхдийн эрхийг хамгаал гэсэн юм. Хүүхдийн эрхийг төр хамгаалж, хүчирхийлэл, сэтгэл зүйн гэмтлээс сэргийлж байж бид иргэний нийгэм байгуулах ёстой юм байна гэж үзсэн.

Хүүхэд ямар эрхтэйг гадаадад  амьдарч байгаа монголчууд  бүгд мэдэж байгаа.  Хүүхэд өрөөнийхөө үүдэнд “Битгий ор” гэсэн бичиг тавьчихвал аав, ээж нь ч  орох эрхгүй байдаг.

Хүний хөгжилд бие даах маш чухал. Бие даахыг төлөвшил гэж бас хэлдэг. Хүн үзэл бодлоо илэрхийлж чаддаг, зорилго тавьж, түүндээ хүрч чаддаг байх учиртай.

Бичлэг үзэх:

✔ Бүтээлч зөв хүн болгохын тулд төлөвшил чухал.

✔ Манайхан орон байр, хоол байхад хүүхэд өөрөө өснө гэж ойлгодог.

 ✔Хүүхдийн хөгжлийг  дөрвөн хэмжээсээр хэмжиж болно. Нэгдүгээрт нь биеийн хүчний хөгжил.

Хоолтой, гэр оронтой бол хүүхэд ямар ч байсан өвчинд нэрвэгдэхгүй, том хүн болно. Магадгүй сэтгэл нь хоосон хүн болж мэднэ.

✔ Хоёрт нь оюун ухааны хөгжил гэж байдаг.  Гурав дахь хамгийн чухал асуудал нь сэтгэл хөдлөлийн хөгжил буюу EQ. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар чухал. Уураа барих, баярлах, хөөрөх сэтгэл хөдлөлүүд бидний амьдралд хамгийн их нөлөөлж байдаг шүү дээ. Дөрөв дэх нь харилцааны хөгжил. Нийгэмд хөлөө олох, бусадтай харилцах чадвар их үүрэгтэй.

 Миний анзаарсанаар манайханд сүүлийн хоёр хөгжил орхигдсон.

✔ Системтэй мэдлэг байхгүй, аав ээж нар энэ тухай ойлголтгүй байна. Энэ олон чадвар чадамж, хандлага үнэт зүйлсийг бага насанд нь  төлөвшүүлэх учиртай.

✔ Кембрижийн сургалт, гадаад дотоодод сургах нь хоёрдогч гуравдагч асуудал.

✔ Сэтгэл хөдлөлөө удирдвал амьдралаа удирдана гэдэг хэмээн Б.Одсүрэн ярьсан юм.

 “Насан туршдаа суралцахуй” номонд нь ирээдүйн боловсон хүчнийг ямар шалгуураар үнэлэх тухай, боловсрол эзэмших гол багаж нь юу байх талаар, мэдлэг чадвар, үнэт зүйлс, амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөх талаар өгүүлсэн гэнэ шүү.