"Лантуун дохио" ТББ-с санаачилан хэрэгжүүлдэг Ид шидийн орон хүүхэд хамгаалал хөгжлийн төв нь 2 дахь салбараа Улаанбаатар хотын зүүн бүсийн алсагдсан гэр хороолол болох Улиастайн эцэст барьж байгуулж байгаа билээ.

Одоогоор энэхүү ажил 85 хувьтай байгаа бөгөөд хийсэн ажлаа танилцуулах “Нээлттэй өдөрлөг”-г 11 дүгээр сарын 27-ныг хүртэл зохион байгуулж байна.

Тус нээлттэй өдөрлөгийн зорилго нь өнөөдрийг хүртэл "Ид шидийн орон" төсөлд хандив өргөсөн олон мянган хандивлагчдадаа талархал илэрхийлэх,  үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нээлттэй дэлгэн үзүүлэх юм. 

Энэхүү үеэр “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн, Ид шид хэрхэн бүтсэн бэ ? цуврал баримтат кино, олон мянган номтой “Шидэт кафе” болон бусад бүтээн байгуулалтыг үзэж сонирхох боломжтой. 

Мөн та ид шидтэй ах эгчээр бүртгүүлэн, хандивын худалдан авалт хийж Ид шидийн орныг дэмжээрэй. Ид шидийн орон 2 төв баригдсанаар хөгжлийн бэрхшээлтэй болон хамгийн хүнд нөхцөлтэй 130-150 хүүхэд цэцэрлэгт үнэ төлбөргүй хамрагдаж , 3000 орчим хүүхэд номын сан, хамгааллын төв, балет бүжиг бясалгалын сургууль, сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ авах, бүх төрлийн сургалтад хамрагдах юм. Мөн бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 5000 гаруй модтой төгөл гэх мэт алслагдсан гэр хорооллын бүсэд маш чухал хөрөнгө оруулалт болох юм.

Тус төслийн бодит өртөг нь нийт 2.3 тэрбум төгрөг бөгөөд дотор тохижилттойгоо хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад одоо 250 сая төгрөг дутуу байна. Энэ төлбөр нь барилгын үндсэн том гэрээт ажлуудын комиссын дараахи үлдэгдэл юм.

Холбогдох утасны дугаар

Лантуун дохио ТББ-н менежер Ганбаяр 94222888

Ид шидийн орон 2 төслийн менежер Ундраа 88084470

Хаяг – Гачуурт руу явах замд хойшоо эргээд Улиастайн шинэ эцэст хүрэн, “Ид шидийн орон 300 метр” гэдэг том самбарыг дагаад явахад Ид шидийн орон 2 төвд очиж болно