Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн есдүгээр сарын 30, аравдугаар сарын 01, 02-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байна. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулна. 

Үзэсгэлэнгийн үеэр мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн талаар дараах сэдвийн хүрээнд  Форум зохион байгуулагдана. Үүнд:

“Digital finance” буюу цахим санхүү  /10-р сарын 01/

“Digital Content” цахим контент /10-р сарын 01/

“Digital future” цахим ирээдүй /10-р сарын 02

Дижитал  хэрэглэгч- Эрүүл мэнд /10-р сарын 02 /

Энэхүү үзэсгэлэн нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудаас хүссэн мэдээ, мэдээллээ олж авах, олон нийтэд түгээхийг хүссэн байгууллагуудад нээлттэй бөгөөд  энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсвэл www.ictexpo.mn сайтад хандан, цахимаар бүртгүүлэх боломжтой.