МЮНХЕН. /BВС/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компани хамгийн сүүлийн үеийн загварын ухаалаг гар утасуудаа танилцуулжээ. Эдгээр гар утас нь “Android” үйлдлийн системтэй утаснуудад урьдчилан суулгасан байдаг зарим хавсралтгүй /application/ аж.

“Mate 30”, “Mate 30 Pro” гар утасны аль аль нь “YouTube”, “Google Maps”, “Gmail” зэрэг хавсралтгүй бөгөөд хэрэглэгчид гуравдагч хавсралтуудыг татах зориулалттай “Play Store”-гүй аж. Харин “Huawei” үүнийг зохицуулахын тулд өөрсдийн шинэ хавсралтуудыг суулгасан байна. 

Шинэ гар утаснуудыг танилцуулах арга хэмжээ Германы Мюнхен хотноо пүрэв гарагт болжээ. Huawei” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн “BBC” сувагт мэдээлснээр, “Facebook”, “Instagram”, “WhatsApp” зэрэг хавсралтыг “Huawei App Gallery”-аас татах боломжтой. 

Mate 30” цувралууд нь “Kirin 990 5G SoC” процессортой, зургаан өнгөний сонголттой гэнэ. “Huawei” шинэ загварын гар утаснуудаас гадна “HUAWEI WATCH GT” цагийг танилцуулсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг