“Huawei” компанид болон БНХАУ-д үйлдвэрлэсэн бусад харилцаа холбооны бүтээгдэхүүнүүд аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гэж АНУ-ын Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч мэдээлжээ.

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын эрх баригчдын хүсэлтээр Канадад баривчилсны дараа Америкийн Конгресс болон америкчууд Хятадын компаниудаас болгоомжлох нь нэмэгдсэн байна.

Лхагва гарагт Сенатын танхимын Шүүх засаглалын байнгын хороо оюуны өмчийн зөрчлийн хэрэгт БНХАУ оролцсон зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Хятадын харилцаа холбооны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг тус улсын засгийн газар ашиглах эрсдэлтэйг Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч анхааруулсан байна.

"Зөвхөн “Huawei” компаниас төдийгүй БНХАУ-ын өөр бусад харилцаа холбооны компаниудаас ч мөн адил болгоомжлох хэрэгтэй" гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны төлөөлөгч хэлжээ.

Энэ төрлийн мэдэгдлийг БНХАУ-ын засгийн газар эрс няцаадаг хэдий ч Хятадын компаниуд харилцаа холбооны үйлдвэрлэлд хууль бус үйлдэл гаргадаг гэх сэжиг америкчуудын дунд газар авсаар байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK