БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр буюу пүрэв гарагт тохиож байна.  

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдөр ажиллахгүй.

Харин Олон Улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.