20 жилийн өмнөх гашуудалт хар өдрийг Америкчууд эргэн дурсаж байна. Энэ аймшигт өдөр Америкийн төдийгүй хүн төрөлхтний түүхэнд хар бараан толбо үлдээж, олон мянган гэр бүлийн хувь заяанд сүүдрээ тусгасан билээ.

Алан хядагчдын үйлдлийн улмаас гэм зэмгүй 3000 орчим иргэн алтан амиа алдсан юм. Тэдний дотор 2 настай хүүхдээс 85 настай ахмад хүртэл байжээ. Халдлагын улмаас учирсан хамгийн том гарз хохирол хэмээн тэмдэглэгдсэн энэхүү эмгэнэлт өдрийг Америкчууд хэрхэн дурсаж буйг харцгаая.

Тэнгэр баганадсан ихэр цамхаг халдлагад өртөж буйг харан айж цочирдсон хүмүүсийн дүр төрх.

Амь гарсан цөөн хүмүүсийн нэг...

110 давхар цамхагаас доош унаж буй иргэний дүрс зураглаачийн дуранд ийнхүү буужээ. Түүнд шатах эсвэл доош унахаас өөр сонголт үлдээгүй юм. 

Тэр чигтээ утаа, тоосонд хучигдаж харагдах орчин хязгаарлагдав. 

Энэ иргэнийг халдлага болсон газрын ойролцоо алхаж байх үед нь зураг авсны дараахан ихэр цамхаг нурсан гэдэг.

Өвчиндөө шаналан орилох иргэд хаа сайгүй...

АНУ -ын төрийн тэргүүн Жорж Буш Цагаан ордны Тамгын газрын дарга Эндрю Кардаас Дэлхийн худалдааны төвд гарсан халдлагын тухай анх сонсож буй нь.

Ихэр цамхагийн нэг нь онгоц мөргөсний дараа гал авалзан шатаж буй дүр зураг.

2001 оны 9 дүгээр сарын 26 -нд. Аврагчид дэлхийн худалдааны төвөөс үлдсэн балгаст нэгжлэг хийж амьд үлдсэн хүмүүсийг аварч мөн олон зуун амь үрэгдэгсдийн цогцосыг олсон билээ.

Эх сурвалж: Fox News