Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 09, 10-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр 230 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурах аж.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод цаг үеийн чухал шаардлагатай асуудлаар хуралдана. Япон улсын Гадаад хэргийн сайд манай улсад айлчлах айлчлах үеэр 0.01 хувийн хүүтэй 230 сая долларын нэн хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурна. Уг зээлийн хэлэлцээрийн талаар зөвшилцөнө" хэмээн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ.

Айлчлалын үеэр сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.