Төрийн албаны шалгалтаар орон нутагт явж байсан Сангийн яам, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын мэргэжилтнүүд өчигдөр Солонготын даваанд осолдсон талаар өмнө нь бид мэдээлсэн.

Энэ талаар дөнгөж сая Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Осол болсон талаарх мэдээллийг өчигдөр орой 10 цагийн үед авсан. Шөнийн нислэг хийх боломжгүй учир өнөө өглөө эрт гэмтсэн хүмүүсийг авчруулахаар нисдэг тэрэг явуулаад байна. Ослын шалтгааныг Тээврийн цагдаагийн алба тогтооно. Одоогоор Солонготын даваа орчим дугуй хагарснаас осол болсон гэх мэдээлэл байна. 4 хүн гэмтсэнээс нэг хүнийх нь бие нэлээд хүнд байна гэсэн" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.