УИХ-ын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс төрийн болон мэргэжлийн байгууллагуудын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн үр дүнг ФАТФ-ын цахим хуудаст 2020 оны 6 дугаар сарын 30-нд албан ёсоор нийтэлсэн байна. Энэ нь Монгол Улс үндсэндээ Саарал жагсаалтаас гарах болзлыг хангалаа гэдгийг Дэлхийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас зарлалаа. Ирэх есдүгээр сард газар дээр нь ирж шалгалт хийгээд манай улс Саарал жагсаалтаас гарах болсон сайн мэдээг та бүхэнд дуулгая" хэмээлээ.