УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Эмч, багш, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоол батлагдсан хэдий ч эх үүсвэргүй учраас хэрэгжиж байгаагүй. Засгийн газар эх үүсвэрийг нь олоод төрийн албан хаагчдын цалингийн урамшууллыг олгохоор шийдсэн. Гэхдээ Засгийн газар төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тооцсоны дараа урамшуулал өгөх албан даалгаврыг өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгээс хамаарч урамшууллын 300 мянга хүртлэх төгрөгийг олгоно” гэдгийг онцоллоо.