Кени улсын нийгмийн сүлжээ хэрэглэгчид худалдаандаа гялгар уут хэрэглэснээс болж баривчлагдаад байгаа жимсний худалдаачдын асуудлаар дуугарч эхэллээ. 

Учир нь Кени улс гялгар уут импортлосон тохиолдолд 40000 доллараар торгох эсвэл дөрвөн жил хүртэлх хугацаанд хорих хуультай. Дэлхий дээрх хамгийн хатуу шийтгэл гэгдэх энэхүү хуулиас болж чавга, амтат нишингэ зэргийг гялгар уутанд хийж зарсан жимсний худалдаачин гурван эр Найробигийн шоронд хоригдоод байна. Цагдаа нар худалдаачдаас 500 гялгар уут хураан авсан аж.

Тус улсын нийгмийн сүлжээ хэрэглэгчид өдөрт 2 ам доллар хүрэхгүй орлогоор амиа зогоодог худалдаачдын хувьд дэндүү шударга бус, хэт хатуу шийтгэл хэмээн үзэж байгаа юм. Тухайлбал нэгэн иргэн "Хөөрхий худалдаачид гялгар уут хэрэглэсэн гэсэн хэргээр 4 жил хүртэлх хугацаагаар хоригдож эсвэл хэдэн сая хүртэлх мөнгөн торгуулт төлөх болно. Гэтэл гол мөрөнд үйлдвэрлэлийн хаягдлаа цутгадаг, орон сууцны хороололд дуу чимээтэй шөнийн клуб ажиллуулдаг баячууд ямар ч шийтгэлгүй. Кени улсад ядуу байх нь гэмт хэрэг юм" хэмээн бичжээ.




Эх сурвалж: BBC