Төв Америкийн Гватемал улсын “Фуэго” галт уул дэлбэрсний улмаас 25 хүн амь үрэгдсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн үр дагаврыг бууруулах үндэсний албаны төлөөлөгч мэдэгджээ.

Галт уул дэлбэрсний улмаас 7 хүн амь үрэгдэж, 300 хүн шархадсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. “RBC Noticias” телевизийн мэдээлснээр, одоогоор түр хоргодох байруудад 653 хүн байрлаж байгаа аж.

Гватемалын эрх баригчид ойролцоох суурин газруудад түгшүүрийн улаан түвшин зарласан байна. Түүнчлэн “Фуэго” галт уул идэвхжиж эхэлсний улмаас “Аурора” олон улсын нисэх онгоцны буудлыг хаажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг