Орон нутаг болон хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын өдөр тутмын болон виз, бүртгэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг дүгнэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Гадаадын иргэн харьяатын газраас Хойд бүс дэх газар ажиллалаа.

Хойд бүс дэх газар нь Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг 6 аймгийн 282 сум, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар, Ханхын боомтыг хариуцан ажилладаг.

Энэ бүсийн хэмжээнд 1800 гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суудаг аж. Тэдний 900 гаруй нь хөдөлмөр эрхлэгч бөгөөд дийлэнх нь барилга байгууламж, уул уурхайн салбарт ажилладаг байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулахын зэрэгцээ Монгол Улсад орох визгүй болон хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, ирсэн зорилго тодорхойгүй гадаадын иргэдийг хил нэвтрүүлэлгүйгээр буцаах зэрэг арга хэмжээ авчээ.  Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлийн дагуу 3 орны 21 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна.