Энэ хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын арван сургууль, 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж байгаа аж. Тухайлбал гурван жил хүлээгдсэн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн шинэ байр ашиглалтад орохоор болжээ. Энэ сургуулийн хувьд нуралт үүссэнээр сурагчдаа дөрвөн сургууль руу тараан хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. Тус сургуулийг нурааж шинээр 1500 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөсөн барилгын ажил өнгөрсөн оны 8 дугаар сард эхэлсэн юм. Концессийн гэрээгээр хийгдэж буй энэхүү барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар  90 хувьтай байгаа бөгөөд  ирэх сарын 10 гэхэд ажиглалтанд орохоор төлөвлөжээ. Ажлын явцтай  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан баг танилцсан бөгөөд хугацаандаа хүлээлгэж өгөхийг үүрэгджээ.