Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжит үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хийж  эхэлжээ. Вакциныг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаар дамжуулан авч буй бөгөөд өртөг өндөртэй вакцины тоонд ордог аж. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд өрхийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл авч товлолд заасан насны хүүхдээ дээрх вакцинд хамруулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.  

Пневмококкын 13 цэнт вакцин гэж юу вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр пневмококкийн вакциныг дэлхийн 117 оронд нэвтрүүлээд байгаа ажээ. Энэхүү вакциныг 2-24 сартай хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай арга гэдгийг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  судалгаагаараа баталсан байдаг. Пневмококкын 13 цэнт вакцин хийлгэсэн хүүхэд уушигны хатгаагаар хүнд өвчлөх, цаашлаад амь насаа алдах эрсдэлээс сэргийлдэгээрээ давуу талтай. Судалгаагаар уушгины хатгаа өвчин 50 хувь буурна гэж үзэж байгаа ажээ