"Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай зам тээврийн ослоор амиа алджээ. Тодруулбал, дуучин А.Мөнгөншагай нь энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор амиа алдсан байна. Осолд орох үедээ гурвуулаа  явсан бөгөөд хоёр нь эмнэлэгт хүргэгджээ. Дээрх ослын талаарх дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд өчигдөр орой бүртгэгджээ.

Тэрбэээр багадаа хийд оронд шавилж сууж байсан шашин судлаач мэргэжилтэй нэгэн байсан бөгөөд хожмоо урлагийн амьдралаар замнаж “38-тай аав”, “Ижийгээ гомдоох учиргүй”,"30 гарсан бүсгүй" зэрэг дууг зохиосон билээ.

УМ МААНИ БАД МИ ХУМ