2020 оны 3 дугаар улирлын төлбөрийн баримтаа өнөөдөр буюу 10 дугаар сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.

Тодруулбал, 2020 оны 7, 8, 9 дүгээр сарын НӨАТ-ын баримтаа дээрх хугацаанаас өмнө бүртгүүлснээр энэ сард багтан урамшууллаа авна. 

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй. 

Албан татвар төлөгчид НӨАТ-ын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.