Ахмадуудын гуравдугаар сарын тэтгэврийг дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа олгохоор болжээ.

Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл гаргасан байна.

Тус мэдээлэлд:

Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа тэтгэврийг олгоно.

- Банкинд очилгүйгээр картаар тэтгэврээ авахыг зөвлөж байна.

- Тэтгэвэр авагчдыг олноор цуглуулахгүй байх, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор тэтгэврийн төрөл, тэтгэвэр авагчийн харъяаллаар хуваарилан олгоно" гэжээ.