Аргын тооллын 3 сарын 14, Адъяа гараг. 

Билгийн тооллын 1, Могойг хүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр. 

Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийгхийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийгтахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах,нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.  

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэхбуюу засуулахад тохиромжгүй.