Гуравдугаар сард 12 удаагийн тусгай нислэг үйлдэж, гадаадаас иргэдээ авчрахаар шийдвэрлэсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Мөнхтүшиг өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Гадаадаас ирсэн бүх иргэнийг тусгаарлах байранд 10 хоног тусгаарлана. Нийт 14 хоног тусгаарлах шаардлагыг харгалзаад үлдсэн 4 хоногт гэрт нь тусгаарлан ажиглахаар шийдвэрлэсэн. Иргэд ирэхээсээ өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Энд ирсэн 8 дахь өдөр нь дахин PCR шинжилгээ авна. Улмаар хариу нь сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт нь тусгаарлах байраас гэрт нь гаргана.

Тусгаарлах хоногийн бууруулснаар нислэгийн давтамжийг нэмнэ гэж харж байгаа. Тиймээс хоёрдугаар сард нэмэлт нислэгүүд төлөвлөсөн. Гуравдугаар сарын нислэгүүдийн хуваарийг баталсан. Дөрөвдүгээр сарынхыг гуравдугаар сарын эхээр батлуулна. 

Гуравдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэж, 1920 иргэнээ татан авна. Хоёр нь зөвхөн транзит нислэг байгаа" хэмээлээ.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тусгаарлах байранд 14 хоног тусгаарлах болон 10 хоног тусгаарлахад дахин хэдэн нислэгээр хэдэн хүн авчрах боломж гарч буйг харьцуулжээ.

Тэрээр "Хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд ГХЯ-наас тавьсан саналын дагуу тусгаарлах хоногийн тоог бууруулж, 10 хоног болгож байна. Иргэд эх орондоо ирэхээс өмнө PCR шинжилгээ өгнө. Ирээд зочид буудалд 10 хоног тусгаарлагдахдаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд гэртээ гарахаар зохицууллаа. Нийт 14 хоног тусгаарлагдах шаардлагын хүрээнд үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглана. Тусгаарлах хоногийг багасгаснаар 3, 4 дүгээр сард 22 нислэг үйлдэх боломжтой боллоо" гэв.


Гуравдугаар сард иргэдээ авчрах тусгай нислэгүүдийн хуваарь:


Хоёрдугаар сард үйлдэх тусгай нислэгүүдийн хуваарь: