Нийслэлийн Засаг даргын “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/166 дугаар захирамжийн хүрээнд ариутгал хийжээ.

Тухайлбал Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Нандин өргөө” ХХК-иар 02 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 ээлжийн давтамжтайгаар давхардсан тоогоор нийт 330 обьектыг ариутгасан байна.

Үүнд худалдааны төв, хүнсний зах, хүнсний дэлгүүр, хоолны газар, зочид буудал, эмийн сан, үсчин, гоо сайхны газар, нийтийн бие засах газруудад халдваргүйтгэлийг шүрших аргаар хийжээ.

Эдгээр газруудад халдваргүйтэлийг үнэ төлбөргүй хийхээр заагдсан бөгөөд бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг хямдруулсан үнээр буюу 1м2 талбайд 200 төгрөгөөр ариутгал, халдваргүйтэлийг хийж байна.


3 дахь шатны ариутгал халдваргүйтгэл хуваарийн дагуу 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дүүргийн хэмжээнд хийнэ гэж тус дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.