НЬЮ-ЙОРК. /TASS/. Google” компани улс төрийн сурталчилгаа байршуулахтай холбоотой дүрмээ чангатгахаар төлөвлөж байна.

Улс төрийн сурталчилгаанд итгэх сонгогчдын итгэлийг бэхжүүлэх зорилгоор ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бодолтой байгаагаа “Google” компанийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. “Google” хайлтын систем дээр харагддаг зарлалуудаас гадна “YouTube” болон зарим цахим хуудаст байршуулсан зарлалуудыг эдгээр сурталчилгаанд хамруулан ярьж байгаа аж. 

Тодорхой бүлгийн хэрэглэгчдэд ухуулах материалыг чиглүүлэх боломжийг хязгаарлаж байгааг мэдэгдэлд онцлон дурджээ. Тодруулбал, улс төрийн сурталчилгааг хэрэглэгчийн нас, хүйс, байршил зэрэг шинж чанараар нь тааруулан байршуулах аж. 

Шинэ дүрэм журам Их Британид долоо хоногийн дотор  хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх бол Европын холбоонд багтдаг орнуудад оны сүүлчээр хэрэгжиж эхлэх аж. Компани тус дүрмийг 2020 оны 1 дүгээр сарын 6-наас дэлхий даяар хэрэгжүүлэх юм байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг