Монголд их сургуулийн диплом маш чухалд тооцогддог. Худалдагч, цэвэрлэгчийн ажилд хүртэл бакалаврын зэрэг нэхэх нь бий. Гэвч хөгжингүй улс орнууд, томоохон компаниудад их сургуулийн дипломыг чухалчлахаа болиод удаж байна. Дэлхийн хамгийн том компаниуд болох Apple, Google, Amazon-д их сургуулийн дипломгүй ч ажилд орох боломжтой гэнэ. Хэрвээ та судлаад үзвэл гадны ихэнх ажилд тавигдах шаардлагад нь “Бакалаврын зэрэг эсвэл 2 жилийн ажлын туршлага” гэж байгаа. Хоёрхон хоногийн өмнөх мэдээгээр дээрх томоохон компаниуд “бакалаврын диплом нэхэхээ болино. Ирээдүйд зөвхөн чадварыг нь үнэлж ажилд авна” гэдгээ мэдэгдсэн байна. Ингээд одоогийн байдлаар ямар ажилд бүрэн дунд боловсролтой хүмүүс орох боломжтойг мэдэж авна уу.

20. Жижиглэн худалдааны зөвлөх 

Тус мэргэжлээр ажилладаг хүмүүсийн 7.8 хувь нь бакалаврын дипломгүй. Томоохон компаниуд бүрэн дунд боловсролтой хүнийг уг ажлын байранд авдаг байна.

19. Эрүүл мэндийн зөвлөх: 8.7 хувь нь бакалаврын дипломгүй

Эрүүл мэндийн зөвлөх авахдаа заавал их сургууль төгссөн биш, мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүсийг ч авдаг байна.

18. Худалдааны төлөөлөгч: 9.4 хувь нь бакалаврын дипломгүй.

17. Мэдээллийн ажилтан: 9.7 хувь нь бакалаврын дипломгүй

16. Гоо сайханч: 9.7 хувь нь бакалаврын дипломгүй

15. Даатгалын төлөөлөгч: 10 хувь нь бакалаврын дипломгүй

14. Сүлжээний үйл ажиллагааний шинжээч: 10.7 хувь нь бакалаврын дипломгүй

13. Хэрэглэгчид үйлчлэх төвийн ажилтан: 10.8 хувь нь бакалаврын дипломгүй

12. Касс: 11.7 хувь нь бакалаврын дипломгүй


11. Олон нийтийн цагдаа: 12.5 хувь нь бакалаврын дипломгүй

10. Жолооч: 12.6 хувь нь бакалаврын дипломгүй

9. Техник хангамжийн мэргэжилтэн: 13.4 хувь нь бакалаврын дипломгүй

8. Хоол хүнсний мэргэжилтэн: 13.8 хувь нь бакалаврын дипломгүй

7.Мэдээлэл холбооны мэргэжилтэн: 17.3 хувь нь бакалаврын дипломгүй

6. Компьютер сүлжээний мэргэжилтэн: 17.3 хувь нь бакалаврын дипломгүй

5. Үүрэн телефоны мэргэжилтэн: 18 хувь нь бакалаврын дипломгүй

4. Үйлдвэрийн мэргэжилтэн: 18.7 хувь нь бакалаврын дипломгүй

3. Тогооч: 24.9 хувь нь бакалаврын дипломгүй

2. Цахилгааны мэргэжилтэн: 25.4 хувь нь бакалаврын дипломгүй

1. Машины загвар зохион бүтээгч: 26.4 хувь нь бакалаврын дипломгүй


Дээрх судалгаа нь томоохон компаниудын ажилчдын мэдээлэл дээр суурилсан болно. Монголд их дээд сургууль төгсөгчид олон ч мэргэжлээрээ ажиллаж чадаж байгаа нь цөөхөн. Дэлхий нийтээрээ байгууллага хүний нөөцийн тал дээр тухайн хүний зэрэг цол биш чадварыг нь харах болжээ. Google компанийн хувьд ажилд авахдаа маш олон хүмүүстэй, олон төрлийн ярилцлага шалгалтууд авч байж тэнцүүлдэг байна. 

Таны бодлоор бакалаврын диплом ажилд ороход чухал шаардлагатай юу? Монголын компаниуд дэлхий нийтийн жишигийг дагаж их сургуулийн зэрэг нэхэхээ болих хэрэгтэй юу?