Бүсгүйчүүд бид гоо сайхан залуу насаа хадгалан үлдэхийн тулд янз бүрийн л арга хэрэглэдэг. Харамсалтай нь тэдгээрийн зарим нь таныг гундаахаас гадна, дахин засал авахгүй болгох сөрөг талтай. Хэрвээ та үүнийг хүсэхгүй байгаа бол бидний зөвлөж буй дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 


1. Поролоноор нүүрээ угаах

Нүүрээ угаахдаа поролоноор үрж угаахаа одоохон зогсоо. Цагаасаа эрт хөгширч үрчлээ суумааргүй байгаа бол шүү дээ. Поролоноор угаах нь нүүрний тань зөөлөн эмзэг арьсыг гэмтээдэг байна. Гоо засалчдын зөвлөж буйгаар шингэн гелэн нүүр угаагчаар, хурууны өндгөөрөө зөөлөн иллэг хийж угаах хэрэгтэй юм. Харин арьсаа гуужуулахдаа долоо хоногт хоёроос илүүгүй удаа нүүрээ скрабаар угаагаарай. Нүүрээ угаасныхаа дараа цаасан арчуураар зөөлөн дарж арчина.


2. Өвөл нарны тос түрхэж бай

Зөвхөн наран шарлагын газар эсвэл халуун өдөр л нарны тос түрхдэг гэдэг ташаа ойлголт. Арьсаа залуу чигээр нь удаан хадгалахыг хүсвэл өвөл ч гэсэн нарны тос түрхэж яваарай


3. Тоник авахдаа анхаар

Нүүрний тоник авахдаа найрлагыг нь харж байж аваарай. Хэрвээ найрлагад нь Алкохол байвал таны арьсыг хуурайшуулах муу талтай. 


4. Нүүрээ байнга угаах хэрэггүй

Нүүрний арьсаа цэвэрлэх нь маш чухал. Гэвч хуурайшуулах гээд байдаг. Өдөрт хоёроос олон удаа нүүрээ угааж болохгүй шүү. Мөн усныхаа хэмийг нь зөв тааруулах хэрэгтэй. Хэрвээ та халуун ус арьсны нүхийг томруулж, хүйтэн ус нүхийг нь агшаадаг гэж бодож байвал бид таны урмыг хугалах нь дээ. Энэ бүхэн цуу яриа төдий. Ус өрөөний хэмтэй ижил байх ёстой шүү.


5. SPF хамгаалалттай байлаа гээд хангалтгүй

SPF-ын хамгаалалттай гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь хэт ягаан туяаны хамгаалалттай учир өвөл, сэрүүний улиралд тохиромжтой. Харин зуны улиралд нарны хамгаалалтын тос түрхээрэй.


6. Рэтинол бага хэрэглэ

Найрлагадаа рэтинолтой гоо сайхны бүтээгдэхүүн нь, өнгөө алдсан арьсанд дустай. Гэхдээ энэ нь арьсны епидермийг гэмтээж хуурайшуулах муу талтай. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх хэрэггүй шүү.

7. Ацетонгүйгээр будгаа арилга

Хумсны будгаа арилгахдаа ацетон хэрэглэснээр хумс гэмтдэг. Тиймээс өөр арилгах олон аргууд байдаг юм шүү. 

8. Үнэрлэж үз

Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа үнэрлэж үзээрэй. Хэрвээ хурц үнэртэй байвал харшил өгөх магадлалтай. Тиймээс ямар нэгэн үнэр оруулаагүй, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээрэй.


9. Хэрэггүй юманд мөнгөө бүү зар

Зарим бүтээгдэхүүн “хөгшрөлтийн эсрэг” гэх том бичиг хадсан байдаг билээ. Гэхдээ тэдгээрийг хэрэглэхээ больсны дараа эргээд л хуучин хэвэндээ ордог. Тиймээс арьсандаа юу түрхэхээ сайн бодох хэрэгтэй шүү.


10. Үсний лак

Үсээ хэвэнд оруулахдаа үсний лак хэрэглэхээр үс хуурайшин хатуурч, салаалдаг байна. Тиймээс вакс түрхэснийхээ дараа байгалийн гаралтай шүршигч үс рүүгээ цацаарай.