Нидерланд дахин ялалт байгууллаа! Өмнө нь Нидерландад шоронгууд хаагдаж эхэлсэн талаар мэдээлж байсан. Учир нь гэмт хэргийн тоо багасан, шоронд суух хүний тоо цөөрсөн байна. Тэгвэл одоо тэд тамхины худалдааг зогсоох бодолтой байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд тамхи татагчдын тоо огцом буурсан үзүүлэлттэй байна. Голланд дахь Германы хүнсний сүлжээ дэлгүүр болох Лидл нь 2022 онд тамхины худалдааг ор тас зогсоох тухайгаа мэдэгджээ. Энэ нь хүмүүсийн эрэлт огцом багассантай холбоотой гэж тайлбарлажээ.

Нидерландын Эрүүл мэнд, Нийгмийн Хамгаалал, Спортын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Пол Блэкхис тамхи худалдахаас татгалзах шийдвэрийг дэмжиж, "гайхалтай" гэж уг явдалыг дүгнэсэн байна. Тэрбээр бусад супермаркетууд Лидлийн тэргүүлэх байр суурийг дагах болов уу хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.

Сүүлийн жилүүдэд Нидерландын эрх баригчид тамхичдын тоог багасгах талаар арга хэмжээ аван, 2008 онд кафе, бааранд тамхи татахыг хориглох тухай хуулийг хүчин төгөлдөр болгосон байна. Супермаркетуудад тамхины бүтээгдэхүүнийг худалдан авагчдын нүдэнд ил байрлуулахыг хориглодог.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хүн амын 20 хувь нь Нидерландад өдөр бүр тамхи татдаг ч 2000-2015 онд тамхичдын тоо бараг гуравны нэгээр буурсан байна.