Өмнөд Солонгосын иргэдийн хамгийн их зорин очдог газар бол Сөүл хотын дундуур урсдаг Хан мөрөн юм.  Энд солонгосчууд чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай. 

Энэ жилээс эхлэн Хан мөрний эрэг, ойр орчимд майхан дотор 2 дээш хүн майхны хаалга хаасан байх юм бол 1.000.000 воны торгууль ногдуулахаар болжээ. Учир нь майхан дотор гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор байнгын эргүүл ажиллах болсон байна.