МОСКВА. /РИА Новости/. Голаны өндөрлөгт Израил улс байнгын хяналт тавих эрхийг манай улс хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Канадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

“Олон улсын эрх зүйн дагуу Голаны өндөрлөгт Израил улс байнгын хяналт тавих эрхийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаарх байр сууриа Канад улс тууштай баримталсан хэвээр байгаа” хэмээн тус мэдэгдэлд дурджээ. 

Түүнчлэн тус мэдэгдэлд "Нутаг дэвсгэрийг хүчээр нэгтгэхийг олон улсын эрх зүйгээр хориглосон байдаг. Хил хязгаарын дангаар өөрчлөх тухай аль ч мэдэгдэл дүрэм журмуудад суурилсан олон улсын хэм хэмжээнд нийцэхгүй. Бид Израилийг дэмждэг бөгөөд хөршүүдтэйгээ аюулгүй, тайван амьдрах эрхийг нь дэмждэг” хэмээн дурдсан байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг